Sunday, May 24, 2009

Био хэмнэл

Төрсөн өдрийн төөрөг


Хилэнц 10/21 - 11/20

Ерөнхий: Хилэнц бол хамгийн хичээл зүтгэлтэй, алсын бодолтой, хүчтэй зан чанартай орд юм. Тэд ямар нэг уулзалт, цугларалтад хүмүүстэй маш бодолтой ярих ба боловсон байж чаддаг. Тэдний байж байгаа дүр төрх нь бүх зүйлээс хоцорч байгаа мэт харагддаг боловч, яг үнэндээ тийм биш. Тэдний сэтгэлийн хөдөлгөөн ихтэй байдал нь тэднийг маш их хүнд байдал оруулж болдог талтай. Тэд өөрсдийн овсгоотой байдлаа ашиглаад эд баялагт хүрч чаддаг. Тэд албан газрыхаа ажилчидтай яг захирал, бооссын үүднээс харьцдаг. Тэдний муу тал нь гэвэл найз нөхдөө хэрэггүй болсон үед нь хаях талдээр илэрдэг гэж болно. Бас маш атаархуу. Гэхдээ тэд буруу замаар явах аваас бүр доош урууддаг учир их эрсдэлтэй гэж болно.

Давуу тал: Тодорхой, хүчтэй, зөн совинтой, цогтой, сэтгэл эзэмдсэн, дур булаасан

Сул тал: Атаархуу, өсөрхөг, албадмал, санааширсан, нууцлаг, зөрүүд.

Мэргэжил: Тэд цэрэг ч, мэс заслын эмч ч, шинжлэх ухааны ажилтан ч болох боломжтой. Мөн цагдаа, тагнуулын ажил, хууль, физикийн мэргэжлүүд их таарамжтай гэж болно.

Эрүүл мэнд: Хилэнцийн ордныхонд аарцаг, шээсний замын эрхтэнүүд, илэг болон бөөр их чухал байдаг. Ер нь давсагны ойр орчим их эмзэг байдаг учир анхаарах шаардлагатай гэж болно. Мөн хилэнцийн ордныхон хавдар, хатиг, шарх, ходоодны шархаар авчлөх магадлалтай байдаг.

Учирч болох асуудлууд болон тэдний шийдэл:

Асуудал: Хүмүүсийн муу зан чанаруудыг жигшиж зэвүүцэх, хүмүүсээс тусламж авахаасаа дургүй хүрэх
Шийдэл: Та болон хүмүүс бүгд сул талтай байдаг гэдгийг мэдэх нь зөв. Та тэдгээр сул талуудыг нь арилахыг нь хүлээж, тэвчээртэй хандах хэрэгтэй.

Асуудал: Бүх хүмүүс таны хүссэнээр асуудлыг шийдсэн ч таны сэтгэл ханадаггүй.
Шийдэл: Та хүмүүсийн бодлыг хүндэтгэж, яг юу хүсэж байснаа нэг бодож үзэх хэрэгтэй юм.

Асуудал: Эд зүйлсээ сүйтгэх, эсвэл хайртай нэгнээсээ салах
Шийдэл: Та хамтрагчийхаа санал бодол, хувийн зан чанарт нь жигшиж зэвүүцэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Мөн өөрийн юу бодож байгаагаа бусдаас нуухгүй байхыг хичээх хэрэгтэй.

Асуудал: Таны баг болон хамтрагчидын ахлагч танаас зугтаах.
Шийдэл: Хэрвээ таны хэлж буй зүйлийг хүмүүс үл тоох, үг хэлээр үүнийгээ танд илэрхийлж байх аваас та өөрийн хандлага, зан аашаа засах хэрэгтэй. Мөн хэлж ярьж буй үгэндээ анхааралтай байх шаардлагатай.

Зохицол: Хилэнцийн ордныхон мэлхий, матар, охин, загасны ордныхонтой сайн таарна.


Тєрсєн жилийн : » Гахай /сайхан сэтгэлтэй хуучин найз/

Эелдэг зєєлєн, тусч, туйлын ёсорхог зантай Гахай нь ямагт цэвэр ариуны далбаа намируулдаг. Тэр маш баатарлаг зантай / Гахайд арай дэндvv гэмээр/.

Та тvvнд итгэж болно, тэр хэзээ ч танаас урваж, хуурч мэхлэхгvй. Тэр их гэнэн, итгэмтгий, єєрийгєє хамгаалах чадваргvй. Гэхдээ сул дорой бол биш тэр ердєє л эвтэй найрсаг байхыг хvсдэг. Тэр Мич шиг оюун ухаантай. Мэдлэгтэй болохыг их тэмvvлдэг. Их уншина гэхдээ замбараагvйгээр. Тэр их юм мэдсэн мэт санагддаг ч vнэндээ бол тийм биш.
Тэр их мэдрэмтгий, сэтгэлийн болон эдийн таашаал авах дуртай мєн vvнийгээ хамгаас чухалд тавьдаг.
Тэр их сэргэлэн амьд зантай, гэхдээ таньд хайртай бол тантай хэзээ ч маргалдах, эсэргvvцэх явдал гаргахгvй. Єєрийн зєв гэдэгтээ итгэлтэй байгаа ч хэрvvл, маргаан vvсгэхгvйн тулд ямар ч буулт хийхэд бэлэн байдаг. Хэт ёсорхог зангаасаа болж ёсорхог багатай хvнд хожигддог.

Гахайн сайхан сэтгэлтэй гадаад тєрхийн цаана зориг, эрх чєлєє бvр эрх мэдэл ч байдаг. Тvvний зорилго, шийдвэр ямар ч байлаа гэсэн тэр бvгдийг нь бvх хvч чадлаа зориулан бvрэн бvтэн гvйцэтгэдэг. Тvvний дотоод хvч чадал нь эсэргvvцэхийн аргагvй агуу их юм.
Тэр ямар нэгэн шийдвэр гаргасан бол тvvнийг юу ч зогсоохгvй. Тэр ямар нэгэн шийдвэр гаргахаасаа ємнє болох болохгvй бvгдийг харьцуулан vздэг. Харин энэ нь тvvнийг єєрєє юу хvсээд байгаагаа ч мэдэхгуй байна гэсэн хуурмаг бодол хvмvvсд тєрдєг. Vvсэх хvндрэлээс зайлсхийхийг хvсэн ингэж удаан бодож байгаа юм. Хааяа энэ нь ажилд хор хєнєєлтэй байдаг.

Тэр ямар ч мэргэжилд, салбарт vнэнч ба vvрэг хариуцлагтай ажиллана. Мэдрэмж сайтай тул зарим нэг урлагийн тєрєлд ажиллаж амжилт олно, жишээ нь яруу найраг, уран зохиол.
Эд хєрєнгє, мєнгєний хувьд тэр єєрийгєє хэрэгцээтэй юм бvхнээр болгож чаддаг. Тvvнд ажил болон мєнгє ямагт байна vvний тулд тэр их хvч чадал зарцуулахгvй. Тэр амьдралынхаа турш дээд зэргийн санхvvгийн хvрээнд хvрэх туслалцаа авна.
Ардын мэргэн vгээс: "Гахайг илvv тарган болгохын тулд байнга тvvнийг хооллоно, харин дараа нь шинэ жилийн баяраар тvvнийг алж иднэ" гэдэг тиймээс тэр болгоомжгvй ба итгэмтгий байх ёсгvй, ихэвчлэн муу санаа агуулан тvvнийг ашигладаг.
Хайр дурлалдын хувьд ч гэсэн, тvvнийг ихэвчлэн их хайрладаг ч мэхэлж хуурах нь ч ховоргvй.
Эмэгтэй-Гахай сайн ээж болно. Энэ жилийн эмэгтэйчvvд жижиг баяр зохион байгуулах мєн бэлэг єгєх их дуртай. Тэр их сайн гэрийн эзэгтэй болно.
Гэнэн Гахай хууртагдах нь элбэг. Гэхдээ єєрийнхєє азгvйтлийг хєнгєнєєр харин найз нєхдийнхийгєє хvнд хvлээж авдаг.

Сайн тоглогч болно харин єрсєлдєх сэтгэл хэзээ ч олж хардаггvй. Тэр єєрєє аливаа нєхцєл байдалд зєв vнэнч байсан уу гэдэг асуултыг байнга єєртєє тавьдаг энэ нь тvvний их vнэнч шударгыг баталж байгаа юм.
Тvvний чин vнэнч зан нь бvх эргэлзлийг бvр мєсєн устгаж єрсєлдєгчєє бололцоогvй болгодог. Єєрийгєє хамгаалах эсвэл арга барсан vед л худлаа ярина. Гахай их ухаантай гэхдээ заль мэх гэж тvvнд огтхон ч байхгvй. Тvvнд дадал дvй дутагдах байдал ч гардаг.
Бялангач байдлын ємнє Гахай єєрийгєє хамгаалж чаддаггvй, єєрийгєє зєвтгєхийг оролдон бvр будилдаг. Тvvнд хэлсэн юм бvхэнд итгэдэг харин єєрийн хэлсэн зvйлийнхээ баталгаа нотолгоог єгєх хэрэгтэй гэж боддог. Єєртєє их хатуу хандаж буулт хийх нь ховор.
Гахайд найз нєхєд бага байдаг гэхдээ байгаа найз нєхєддєє бvх насаараа vнэнч байдаг. Найз нєхдєє их vнэлдэг. Тэдгээрийнхээ тєлєє том золиослоход бэлэн байдаг. Их анхаарал халамжтай, ялангуяа єєрт нь таалагддаг хvмvvстээ.

Гахай бол хамт олны хєгжилтэй найз байдаг, хааяа дэггvй зан гаргадаг. Санал бодлоо хэлэх нь ховор гэхдээ хэлэхээр шийдсэн бол ярианы сэдвийг дуусан дуустал нь нэг дор бvгдийг ярина.
Тvvний амьдралын эхний vе нь харьцангуй тайван байна. Дараагийн vед хувийн амьдралд нь янз бvрийн асуудлууд vvснэ. Эдгээр vеvvд нь ямар ч байсан даруу тєлєв Гахай туслалцаа хэнээс ч гуйхгvй. Тэр єєрєє гарцаа олно.
Тvvний даруу тєлєв зан нь єєрт нь хор хєнєєл авчирч болзошгvй, учир нь хэн ч тvvний зовлонг тааж чадахгvй.Баяр ёслолын єдрєєс хол ємнє тєрсєн бол таагvй явдлаас хол байна харин тєрсєн єдєр нь хэдий баярт ойр байна, тєдий "идvvлчих" нь их байна.

Хоорондын харилцаа
Туулайтай амьдарвал тайван, маргаангvй байна. Могойгоос хол байсан нь дээр. Гахайг хєдлєхгvй болтол нь "орооно". Могойгоос хараат болох нь амархан. Хонь Гахайн сайхан сэтгэлийг муу санаа агуулан ашиглана.

5 дахь ерөнхийлөгчийн сонгох өдөр,блок нээв


Ээжийн ажил дээр


















Ээжийн ажил дээр















Сүхбаатарын талбай дээр













Сүхбаатарын талбай дээр














Сүхбаатарын талбай дээр аав, эгчийн хамт авж байгаад зурагаа авуулав.












Аргын тооллын: 2009.5.24 Ням гараг
Билгийн тооллын: 30. Найман цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр
Наран ургах шингэх: 05.21-20.39
Үс засуулбал: Эрлэг лугаа учирна
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэсийн үйл ажиллагаа болон шинэ ажил эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс болон байр сууц авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусыг тахих, өр барагдуулах, буг дарах, газрын ам боох зэрэг үйлнээ сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, бэлбэсний газар очих, байшингийн суурь тавих зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.


Moon Day 30

An exceptionally auspicious day, which, unfortunately, does not happen every lunar month. It favours all beginnings, and helps the sick to recuperate and improve. It also favours a successful, smooth ending to all matters which have reached their final stage. It is important to be generous, and to recognise and reward everyone's contribution.


About Me

My photo
Аргын тооллын: 2007.11.3 Бямба гараг Билгийн тооллын: 24. Есөн улаан мэнгэтэй цагаагчин үхэр өдөр Наран ургах шингэх: 7.53-17.50 Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг гэсгээх, бүтээл туурвил хийх, хишиг даллага дуудуулах, хандивлах, мал адгуус худалдах, балгадын болон урлахуй ухааны үйлд шамдах, газрын үүд боох, тангарагас няцах зэрэгт эерэг сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Улай хийх, нэр, цол өгөх, байшингийн суурь тавих зэрэгт өлзий бус. Хол газар яваар одогсод баруун тийш мөрөө гарга.

Хилэнц 10/21 - 11/20 Ерөнхий: Хилэнц бол хамгийн хичээл зүтгэлтэй, алсын бодолтой, хүчтэй зан чанартай орд юм.